Болзошгүй дайн

Дэлхийн зах зээл дээр газрын тосны гаралтай бүтээгдэхүүний үнэ 4 хувиар ѳслѳѳ.

0
59

Ираны улс тѳрчдийн багт дээрээс хоёрт тооцогдох нѳлѳѳ бүхий генерал Сулеймани: Лалын шашинт бүх улс нэгэн зэрэг хувинтай ус цацвал Израйль улс живэх болно гэж нэг удаа хэлжээ.

Арабын ертѳнц дэх “дайснууд” болох Аль-Кайда бүлэглэлийн толгойлогчид, Ирак, Ливи, Афганистаны талибын тэргүүнүүд гээд нэр бүхий этгээдүүдийг ямар нэгэн шалтаг гарган тайлбарлаад устгасан Авга ах Сэмд энэ хэлсэн үг нь сайхан далим болсон бололтой. “Террористуудыг санхүүжүүлэгч” гэсэн тодотгол ѳгѳѳд л дрон нис, пуужин сүн, тусгал байндаа болгочихов.

Түүнийг оршуулах ёслолын ажиллагааг Ираны тѳв телевиз дамжуулсан бѳгѳѳд уг эфирээр дамжуулан ” Иран улс 80 сая хүн амтай, хүн бүрийн тоогоор нэг доллар цуглуулбал 80 сая доллар цугларна. Шар үстэй нѳхрийн (Доналд Трамп) толгойг авчирсан хүнд энэ мѳнгийг ѳгѳх боломжтой, бид ѳшѳѳгѳѳ заавал авна” хэмээн зарласан билээ.

Энэ нь Иран улсын засгийн газрын албан ёсны байр суурь биш байсан хэдий ч мягмар гаригийн орой Ирак улсад байрладаг АНУ-ын хоёр ѳѳр цэргийн бааз руу баллистик пуужингаар харвав. Нийт 80 орчим цэргийн амь нас хохирсон гэх боловч америкийн талаас нэг чхүн хохирсонгүй гэж мэдээллээ.

Англи улсад байрлах АНУ-ын цэргийн баазаас 3500 орчим цэргийг нэн даруй Ойрхи Дорнодод шилжүүлэх тушаал гарч цэргүүд “бид дайнд явж байна” гэсэн ярилцлагууд ѳгсѳн байна.

Иракын парламент, Афганистаны засгийн газрууд газар нутгаа дайны хѳлд нэрвэгдүүлэхгүй байх үүднээс тус тусын нутаг дэвсгэрт байрлах АНУ -ын цэргийг нэг даруй гаргах шийдвэрийг хэлэлцэн дэмжигдэж байна.

Байдал хурцдаж байгаа хэдий ч ноён Трампын хэлсэн үгнээс анзаарвал дайнд яаравчлахгүй, энхийг сахихыг урьтал болгож байгаа нь олзуурхууштай.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны гаралтай бүтээгдэхүүний үнэ 4 хувиар
ѳслѳѳ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу