Шинэ оны анхны төлөвлөгөө тань юу вэ

0
89

Шинэ он, шинэ сар эхэлж шинээр өөрийгөө олоход цаг гаргадаг болохоор хүн бүр 1 дүгээр сард дуртай байдаг. Учир нь энэ сард өнгөрснөөс ирсэн захидлаа уншиж, улирч одсон жилээ дүгнэнгээ дараа жилийн шинэ төлөвлөгөөг гаргасан захиагаа өөртөө бичдэг болохоор хүн бүр эрч хүчтэй байдаг. Яг л хөлд орж буй хүүхэд шиг…

Уншигч та энэ мөчид шинэ оныхоо төлөвлөгөөг хараахан гаргаж амжаагүй эсвэл таны гаргасан төлөвлөгөөнд Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх талаар үг, өгүүлбэр байгаа бол таны сонорт дуулгах сайхан мэдээ бидэнд байна.  

Хүн бүр  хувь хүнийхээ хөгжилд анхаарал хандуулж өөрт хэрэгтэй мэдээллийг интернэт ертөнцөөс олоод авчихдаг болсон энэ үед англи хэл сурахын тулд үнэтэй сургалтын төвд сурах шаардлагагүй болсон. Та хичээл, сургууль, ажилдаа явахдаа гар утсаараа дуртай ном зохиолоо уншингаа, мөн аудиог нь сонсож өөрийн үгийн санг нэмж, нэг л мэдэхэд Англиар ойлгодог, бүүр ярьдаг болчихно.  Мэдээж шимтэн сонирхон уншвал тэр шүү дээ. 

Ингээд Монгол анх удаа хэмээн гуравхан сарын өмнө эхэлж байсан  “Readiing Marathon” Англи хэлний уншлагын уралдааны талаар дуулаагүй хүмүүст зориулж энэхүү нийтлэлийг хүргэж байна. Хэрэв та англи хэлнийхээ сонсох, ярих, бичих чадварыг сайжруулах тухай бодож байгаа бол хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Reading marathon-2020” Англи хэлний уншлагын марафонд оролцоорой.

“Reading marathon” бол Extensive reading аргачлалаар таны англи хэлний чадварыг дээшлүүлэхэд туслах хөтөлбөр гэж хэлж болно. Extensive reading гэдэг нь өөрийн түвшинд тохирсон, сонирхсон номоо ямар нэгэн хүнээс хамааралгүйгээр өөрөө бие даан уншиж сурахад шалгарсан шилдэг аргачлал юм. Энэхүү Extensive Reading аргачлалыг хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх боломжийг Xreading цахим номын сан олгодог (www.xreading.com) бөгөөд тус цахим номын сангаар дамжуулан та хэдийд ч хаанаас  ч англи хэлээ сайжруулах боломжтой. 

Хэрэв та англи  хэл сурах гээд арга барилаа олохгүй яваа бол эсвэл сураад эхэлчихсэн ч илүү их сайжруулах шаардлагатай байгаа бол энэхүү марафонд заавал оролцохыг зөвлөж байна. 

ХЭН ОРОЛЦОХ ВЭ 

“Reading marathon-2020” нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ удаагийн марафон нь сурагчдын болон насан хүрэгчдийн гэсэн хоёр ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой.  

Хамрах хүрээ, oролцогчдын ангилал:

  • Сурагчид (3-12 дугаар ангийн сурагчид)
  • Насанд хүрэгчид (18-иас дээш насны бүх хүмүүст боломжтой.)
  • Дашрамд дурдахад бүртгэл  2020.01.10-ны өдрийн 13 цаг хүртэл явагдах тул та яг одоо бүртгэлээ баталгаажуулаарай. 

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ

“Reading marathon-2020”-д оролцохоор сонирхож байвал хэрхэн бүртгүүлэх талаар мэдээллийг танд хүргэе. 

  • Сурагчид ангилалд бүртгүүлэх  бол ЭНД дарна уу 
  • Насанд хүрэгчид ангилалд бүртгүүлэх бол ЭНД дарна уу 

Сануулахад, Та  “Extensive readers in Mongolia” фэйсбүүк бүлгэмд заавал нэгдсэн байх шаардлагатай тул холбоосыг доор хавсгалаа. ( https://www.facebook.com/groups/730525186962747/)

ОРОЛЦОХЫН ТУЛД….

Reading Marathon-2020-д оролцоход ямар нэг хураамжгүй бөгөөд та зөвхөн XReading цахим номын сангийн эрхтэй байхад болох юм. Хэрэв Xreading цахим номын сангийн эрхээ аваагүйэсхүл хугацаа нь дууссан бол тулд дараах хугацааны ангиллаас сонгож, эрхээ баталгаажуулаарай. Үүнд:

  • 3 сарын эрх- 45 000 төгрөг
  • 4 сарын эрх- 50 000 төгрөг
  • 6 сарын эрх -60 000 төгрөг
  • 12 сарын эрх 100 000 төгрөг

Та Хаан банк, Lingors, 5220046142 тоот дансанд гүйлгээний утга хэсэгт Marathon гэж бичин өөрийн имэйл хаяг, гар утасны дугаарыг бичиж гүйлгээ хийснээр цахим номын сангийн эрхээ имэйлээр хүлээн авах юм.  

ТАНЫГ ЯМАР ШАГНАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ

Цахимаар ном уншихад хамгийн тохиромжтой авч явахад авсаархан хэрэгслүүдийн нэг бол Киндле байдаг. Ажил, гэр, автобус хаана ч явсан номоо тухтай уншмаар л байгаа биздээ. Өөртэй зорилго тавьж, өөрийгөө ялан дийлж Киндле+ цахим номын сангийн эрхтэй болмоор байгаа хүн бүрт манай шагналын сангийн мэдээлэл таалагдах байх гэж бодож байна. Шагналын сангийн тухайд сурагчдын болон насан сурагчдын хоёр ангилалтай. 

Сурагчид:

  • 1-р байр Өргөмжлөл+Kindle Fire HD10+ Лингорсын XReading цахим номын сангийн 6-н сарын эрх бүхий бэлгийн карт
  • 2-р байр Өргөмжлөл+Kindle Fire HD8+ Лингорсын XReading цахим номын сангийн 6-н сарын эрх бүхий бэлгийн карт
  • 3-р байр Өргөмжлөл+ Kindle Fire HD7+ Лингорсын XReading цахим номын сангийн 6-н сарын эрх бүхий бэлгийн карт
  • Тусгай байр: Сурагчид нь амжилттай оролцсон багш, хамт олонд өргөмжлөл болон тусгай бэлэгтэй.

Насанд хүрэгчид:

  • 1-р байр Өргөмжлөл+Kindle Fire HD10+ Лингорсын нэг сарын online writer teacher үйлчилгээнд хамрагдах эрх+Лингорс клубын гишүүнчлэлийн нэг сарын эрх
  • 2-р байр Өргөмжлөл+Kindle Fire HD8+ Лингорсын нэг сарын online writer teacher үйлчилгээнд хамрагдах эрх+Лингорс клубын гишүүнчлэлийн нэг сарын эрх
  • 3-р байр Өргөмжлөл+ Kindle Fire HD7+ Лингорсын нэг сарын online writer teacher үйлчилгээнд хамрагдах эрх+Лингорс клубын гишүүнчлэлийн нэг сарын эрх
  • Тусгай байр: Бүтээлч номын тэмдэглэл хөтөлдөг нэг оролцогчийг шалгаруулж, өргөмжлөл болон тусгай бэлэгтэй.

ДАШРАМД ДУУЛГАХАД….

  • Сурагчид 250 км-т хүрсэн буюу нийт 100 000 үг уншсан
  • Насанд хүрэгчид 750 км-т хүрсэн буюу нийт 300 000 үг уншсан бүх оролцогчдод мөн шагналтай. 

Марафоны үндсэн нөхцлийг хангаж, бариандаа орсон бүх оролцогчдод өргөмжлөл болон Лингорсын нэг сарын online writing teacher үйлчилгээнд хамрагдах эрхийг олгоно. Мөн Reading Marathon-д оролцогчдод зориулж туршлага хуваалцах өдрийн сургалт, уулзалтад үнэ төлбөргүй оролцох-Марафоны хугацаанд нийт 2 удаа зохион байгуулагдана.  Анги, хамт олон, сургууль, байгууллагаараа нэг групп болж оролцох боломжтой. Энэ тохиолдолд тухайн бүлэгт гишүүдээ хянах боломжтой админ эрхийг удирдах хүнд нь олгох юм. 

Төгсгөлд нь “READING MARATHON-2019”-ын талаар товчхон мэдээлэл хүргэе.  

Өнгөрсөн 3 сарын хугацаанд марафон хэрхэн болж өнгөрсөн нь  таны сонирхолыг татаж байгаа биздээ… 

Зохион байгуулагчдын зүгээс 400,000 мянгаас дээш үг уншсан оролцогчдыг шилдгээр тодруулахаар анх эхэлж байсан ч төгсгөлд нь юу болсон гээч. Хамгийн шилдэг уншигчаар шалгарсан оролцогчид 1000 орчим номыг уншиж дуусган, үгийн тоо 5.3 сая үг хүрсэн  гайхам үзүүлэлтийг үзүүлсэн. Ийм хэмжээний их ном уншсан оролцогчдын хувьд англи хэлний мэдлэг мэдэгдэхүйц сайжирсан нь тодорхой. Энэ бол марафон ямар их үр дүнтэй, хэрэгцээ шаардлагатай байсанг илтгэх байгаа байх. “Reading Marathon-2019”-д оролцогчдын сэтгэгдлээс харахад марафонд орсоноор өөртөө англи хэл дээр унших дадалтай болсоноо, англиар ингэж их уншина гэж анх бодоогүйгээ хуваалцаж, талархлын сэтгэгдлээ нэлээдгүй ирүүлснээс харж болохоор байгаа нь сайшаалтай. 

Ялагчдын панел хэлэлцүүлэг

Reading Marathon 2019-ын хаалтын үйл ажиллагааны ялагчдын панел хэлэлцүүлэг. Тэд хэрхэн 3 сарын хугацаанд 4 саяаас дээш үг уншсан мөн дараа дараагийн оролцогчиддоо зөвлөгөө өгсөн хэлэлцүүлэгийг танд хүргэж байна. Хэрвээ та энэ удаагийн марафонд оролцож амжаагүй эсвэл оролцсон ч зорьсондоо хараахан хүрээгүй бол "Reading Marathon – 2020" маань 2020.01.13-ны өдөр эхлэх гэж байгааг дуулгая. Та ч бас Англи хэлээ илүү сайжруулж чадах болно шүү. :)http://bit.ly/37gT88n линкээр амжиж бүртгүүлээрэй.

Posted by Lingors on Sunday, January 5, 2020

ХОЛБООТОЙ ПОДКАСТУУД: 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ  99009025 ДУГААРААС БОЛОН ДООРХ ЭВЕНТ ХУУДАСНААС АВААРАЙ. 

https://www.facebook.com/events/452816368979050/

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу