Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэг боллоо

0
131

“World Monuments Fund”-аас Чойжин ламын сүм музейг дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр нэрлэсэнээ аравдугаар сарын 30 нд зарлалаа. Олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн 25 дурсгалт газрыг сонгожээ. Тус сангийн зүгээс сэргээн засварлах шаардлагатай дэлхийн соёлын дурсгалт газруудыг шалгаруулж төсөл хэрэгжүүлдэг аж. Тодруулбал, 2020 онд тус хөтөлбөрийг үүсгэн байгуулагч “American Express” болон “Stavros Niarchos” сан, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам долларын санхүүжилтээс соёлын өвийг хамгаалах төслүүд хэрэгжүүлэх юм байна.

Монголын Урлагийн зөвлөл тус хөтөлбөрт хоёр жилийн туршид хамрагдсанаар “Чойжин ламын сүм музей”-г сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, музейн хэрэгцээ шаардлагад нийцсэн төслийг олон улсын соёлын өвийн сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийн оролцоотой Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран шийдэх боломжтой болж байгаа юм.

Чойжин ламын сүм музейг наймдугаар Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж дөрвөн жилийн турш барьж байгуулсанаар 1908 онд ашиглалтад оржээ. XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” юм.

Дашрамд дуулгахад ирэх жил хэрэгжүүлэх уг төсөлд Чойжин ламын сум музейгээс гадна Францын алдарт Парисын дарь эхийн сүм нэрлэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу