Онлайн худалдаа сүүлийн хэдэн жилд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд нийтлэг тренд болж хувирлаа. Эдүгээ өөртөө онлайн дэлгүүр, ядаж компанийнхаа тухай ганц ч болов хуудас тайлбартай вэб сайтгүй бол зах зээлд эзлэх хувиа алдсантай адил болжээ.

Худалдаа эрхлэгчид “Яаж онлайн дэлгүүр үүсгэх вэ?”, “Мэргэжлийн баг хөлсөлж хийлгэх үү? өөрсдөө бие даагаад хийсэн нь дээр үү?” гэсэн асуулт байнга тавьдаг.

ГРИЙН СОФТ ХХК-ийн мэргэжилтнүүд e-commerce буюу цахим худалдааны сайт бүтээх үндсэн ажиллагааг товч танилцуулж байна.

1. Онлайн дэлгүүрт тохирсон шилдэг платформ, CMS (Content Management System) ашиглах нэг арга.

2. Нээлттэй эх код бүхий хэрэглүүр ашиглаж өөрсдөө бие дааж бүтээх

Эхний аргыг сонговол програмчлалын мөн англи хэлний ядаж суурь мэдлэгтэй байх хэрэг гарна. Давуу тал нь сайтаа өөрийн үзэмжээр өөрчлөн сайжруулах, төгөлдөржүүлэх боломжтой. Хүндрэлтэй тал нь тусламж дэмжлэг авах бол мэйлээр англи хэл дээр харьцах шаардлага гарна. Ер нь танд өөрөөс тань өөр хэн ч туслахгүй гэж хэлж болно. Мөн төлбөр нь $-р тул яваандаа их болох магадлалтай. Доорх бэлэн платформуудыг сонирхож үзнэ үү.

Хоёрдугаар аргыг програмчлалын мэдлэггүй бизнес эрхлэгчид нийтлэг ашигладаг.Онлайн дэлгүүр үүссэн анхны өдрөөсөө орлого оруулахад шаардлагатай хэрэглэгчийн сагс, төлбөрийн арга хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний каталог гэх мэт үндсэн бүх функц, ийм шийдэлд анхнаасаа бэлэн байдаг.Гэхдээ танд хэрэглээний өндөр мэдлэг хэрэг болох ба маш их цаг авсан ажил болж магадгүй юм.

Хэрвээ та хоёрдугаар аргыг сонгож хийх бол цахим худалдааны сайтын вэб хостингоо зөв сонгоорой.

Онлайн дэлгүүр байгуулахаар шийдсэн бол дэлгүүрээ хаана байрлуулахаа шийдэж таарна. Хостингоо оновчтой шийдэх нь сайтын ачаалах хурд, уламжлаад бараа бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөтэй. Жишээ нь онлайн дэлгүүрийн хуудас ачаалах хурд нэг секундээр хойшлогдоход конверс (conversion) буюу сайтад хандагч хэрэглэгчийн захиалга оруулах, бүртгүүлэх, төлбөр хийх гэх мэт ухамсартай үйлдлээс шалтгаалсан өөрчлөлт долоон хувиар буурч байдаг.

Судалгаанаас үзвэл онлайн дэлгүүрийн хуудас ачаалах хурд гурван секундээс илүү байх тохиолдолд хэрэглэгч дахин нэвтрэхээ болих магадлал 40 хувь өсдөг ажээ. Найдвартай ажиллагаатай вэб хостинг сонгохын тулд тухайн провайдерын үйлчлүүлэгчдээ дэмжих дэмжлэг (customer support), сайтын ажиллагааны хурдыг нь ч тооцох хэрэг гарна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу