Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хувцас хандивлалаа

0
17

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлж “Сити Баз Консалтинг” компаниас Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагчдад  нэг удаагийн хэрэглээний хамгаалах хувцас 100 ширхгийг хандивлалаа. Тус байгууллага нь нийслэлийн Тээврийн үйлчилгээний газартай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг юм.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхсайхан “Манай компанийн 200 гаруй ажилтан олон нийтийн эрүүл мэндийн төлөө эрсдэлтэй нөхцөлд, цаг завгүй ажиллаж байгаа Монголын анхны ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагч нарт чухал хэрэгцээтэй байгаа хамгаалах хувцас хэрэглэл хандивлах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Бид энэ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Монголчууд цар тахлын халдварыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Цэргийн төв эмнэлгийн Штабын дарга, хурандаа Н.Ганболд “ Улсын Онцгой комиссын шийдвэр, хуваарилалтын дагуу манай эмнэлэг тусгай үүргийн онгоцоор ирсэн 320 гаруй иргэнийг (жирэмсэн эх, эмэгтэйчүүд, хүүхэд) тусгаарлалт, ажиглалт, хяналтад авч, шаардлагатай тохиолдолд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу