“Мэдээлэл, инновацийн төв” нээгдлээ

0
18

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой “Мэдээлэл инновацийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дэд дарга А.Амарсайхан, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х. Нэмэхбаяр болон иргэд, холбогдох албаныхан оролцлоo.

Тус төвийн гол зорилго нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг болон зохион бүтээсэн аж ахуйн нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулах, иргэдийг тогтмол мэдээллээр хангахад оршино. 

мэдээллийн төвөөр үйлчлүүлснээр ргэд тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх “Хас”, Хаан, Төрийн бакны хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болох зэрэг олон мэдээллүүдийг нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм.

“Мэдээлэл инновацийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд “Монбат” ХХК, “Баухаус” ХХК, “Тасума” ХХК, “Баргил тех” ХХК, “Минж занд” ХХК зэрэг 10 гаруй хувийн хэвшлийн байгууллагууд цахилгаан халаалт, агаар цэвэршүүлэгч, мөн ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцож бараа бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны чиглэлээ танилцуулав. Тус төвүүд нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ХЦХ 4 дүгээр гудамж-37 тоот, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хайрханы 5 дугаар гудамж-154 тоот, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай 4 дүгээр гудамж-13 тоот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамж-13 тоот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 9 дүгээр гудамж-143 тоотод байрлаж байна.

2018 онд Чингэлтэй дүүрэгт анхны “Мэдээлэл, Иyновацийн төв” нээгдэж байсан бол хоёр дахь салбар нь өчигдөр СХД-т нээгдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу