Ээжүүдээ хүүхдээ хоёр нас хүртэл ядаж 1,5 нас хүртэл хөхөөр хооллоорой. ДЭМБ-аас хүүхдийг хоёр нас хүртэл нь хөхөөр хооллоно. Энэ нь эх болон хүүхдэд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлөхгүй гэж зөвлөсөн байна. Хоол хүнсээрээ хангалттай шим тэжээл авч чадахгүй бол төрсний дараах витамин калциа авж уух хэрэгтэй байдаг. Зөвхөн гурил мах идэлгүй олон төрлийн жимс, нарийн ногоо сайн идэх хэрэгтэй.

Хүний хөгжлийн сэтгэл зүй талаасаа ч тэр 0-1.8 нас бол ХӨХӨХ ҮЕ ШАТ буюу хүүхдийн хамгийн чухал хэрэгцээ нь хөхөх байдаг. Энэ насандаа хүүхдийн хайр халамжийг ойлгох, сэтгэлийн хөдөлгөөний янз бүрийн хэлбэрүүдээ хөгжүүлэх гол арга зам нь эхийнхээ хөхийг хөхөх, тэврүүлэх байдаг. Ээжийнхээ мөөмийг хөхөж байгаа тохиолдолд хүүхэд хоногийн 6-8 цагийг ээждээ тэврүүлэн өнгөрүүлэх ба энэ нь эх хүүхэд хоёрын дунд ээнэгшил явагдах шалтгаан болж өгдөг. Ингэж эх үр хоёр ээнигшин уусах нь хүүхдийн одоогийн болон ирээдүйн сэтгэц, оюунд маш өндөр ач холбогдолтой билээ.

Хөхөх нь энэ насны хүүхдийн голлох үйл ажиллагаа төдийгүй, сэтгэцийн хөгжлийн эх үндэс болдог. Нэрт сэтгэл зүйч З.Фрэйдийн талбарласанаар энэ насны хүүхдийн биологийн хэрэгцээ хангагдах ба таашаал авах үйл явц нь хүүхдийн амны хөндийтэй холбоотой байна. Эхийн хөхөөр хоол тэжээлээ авахаас гадна асар их таашаал эсвэл тааламжгүй байдлыг мэдэрч болно гэжээ. Хөхөх үе шат хангагдаагүй тохиолдолд хэрэгцээний бөөгнөрөл үүсэж, хожим зан үйлд нь сөргөөр нөлөөлөлдөг. Насанд хүрсэн хойноо хүнийг үгээр идэх, хэрүүлч, гутрангуй, орчиноо хэт хянах, болгоомжлонгуй болдог. Нэг үгээр хэлбэл энэ насанд хүний өөдрөг болон гутранги үзлийн эх үндэс тавигддаг юм. Тиймээс хүүхдээ хөхнөөс нь гаргах гэж бүү яараарай хөөрхөн ЭЭЖЭЭ 😇

Хэрвээ та хүндэтгэх шалтгаанаар хөхөөр хооллох боломжгүй бол хүүхдээ аль болох өөрөө хооллож, сайн тэвэрч байхыг зөвлөж байнаа. Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл энх торних болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу