Итали улсад халдвараар нас баралтын тоо буурч байна

0
35

Европ тивийн “COVID-19” тархалтын голомт болж буй Итали Улсад халдвараар нас баралтын тоо буурч эхэлжээ. Тухайлбал, мягмар гарагт 604 хүн нас барсан бол лхагва гарагт 542 хүн нас барсан байна.

Гэвч шинээр халдвар авагсдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд мягмар гарагт 3,039 хүн халдвар авсан бол лхагва гарагт энэ тоо 797-оор нэмэгдэж, 3,836 болжээ.  

Одоогийн байдлаар тус улсад 139,422 хүн халдвар авч, 17,669 хүн нас барсан бол 26,491 хүн эдгэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу