Италид халдварын тохиолдол буурч байна

0
72

Итали, Испани улсад өдөрт илэрдэг коронавирусийн шинэ халдварын тохиолдол буурч байна. Гэхдээ хүнд өвчтэй хүний тоо нэмэгдсэн хэвээр аж.

Италид даваа гарагийн байдлаар COVID-19 өвчний улмаас нас барсан хүний тоо 16,523 болсноор дэлхийд нэгт бичигдэж байна. Харин 3599 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдөртэй харьцуулахад 717-оор буурсан үзүүлэлт юм.

Испани улсын хувьд өчигдөр 637 хүн нас барсан нь гуравдугаар сарын 25-наас хойшхи хамгийн бага үзүүлэлт. Мөн 24 цагийн дотор 4273 хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нэг өдөрт илэрсэн хамгийн бага тоо ажээ.

Засгийн газрын коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээ үр дүнгээ харуулж байна хэмээн Испанийн эрүүл мэндийн сайд Сальвадор Илья мэдэгджээ. Тэрбээр өвчний эсрэг тэмцэл хараахан дуусаагүйг онцолж байв.

Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдварын 1,346,566 тохиолдол бүртгэгдэж, 74,697 хүн нас бараад байна. Харин эдгэрсэн хүний тоо 278,695 болжээ.

Хамгийн олон халдварын тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ – 367’004
  2. Испани – 136’675
  3. Итали – 132’547
  4. Герман – 103’375
  5. Франц – 98’010
  6. Хятад – 81’740
  7. Иран – 60’500
  8. Их Британи – 51’608
  9. Турк – 30’217

Хамгийн олон хүн нас барсан улсууд:

  1. Итали – 16’523
  2. Испани – 13’341  
  3. АНУ – 10’871
  4. Франц – 8911
  5. Их Британи – 5373

Хамгийн олон хүн эдгэсэн улсууд:

  1. Хятад – 77’167
  2. Испани – 40’437
  3. Герман – 28’700
  4. Иран – 24’236
  5. Итали – 22’837

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу