Энэтхэг гал тэргүүдээ 20 мянган ортой тусгаарлах эмнэлэг болгон тохижуулжээ

0
197

Энэтхэгийн Ерөнхий сайд гуравдугаар сарын 25-наас хойш улс даяар дэлхийн хамгийн олон хүнийг хамарсан хөл хорио зарлаж, галт тэргүүд дөрөвдүгээр сарын 14 хүртэл хөдөлгөөнгүй болсон билээ. Азийн хамгийн анхны төмөр замын системүүдийн нэг 167 жилийн дараа анх удаа хөдөлгөөнөө зогсоосоожээ.

Харин хөдөлгөөнгүй болсон галт тэргүүдийг 20 мянган ортой тусгаарлах эмнэлэг болгон тохижуулж байгаа аж. Энэтхэгийн төмөр зам бол дэлхийд дөрөвт орох том төмөр замын систем бөгөөд улсдаа хамгийн олон ажлын байр бүрдүүлэгч юм. Өнөөдрийн байдлаар Энэтхэгийн хэд хэдэн нутагт нийт 125 галт тэргийг эмнэлэг болгон тохижуулсан байна.

Одоогийн байдлаар Энэтхэгт 4314 хүн халдвар авснаас 118 хүн нас барж, 328 хүн эдгэснээр халдвартай хүн 3868 үлдсэн байна. 1.3 тэрбум хүн амтай тус улсад дээрх тоо халдварын голомт болсон бусад улсынхаас харьцангуй бага бөгөөд эмнэлгүүд нь ачааллаа даахаа болиогүй . Галт тэргүүдийг эмнэлэг болгон тохижуулж буй нь хэрвээ шинэ халдварын тоо нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ боливол байдлыг хяналтад авах нөөц төлөвлөгөө аж.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу