УИХ-ын хаврын чуулган С. Жавхлангийн дуулсан “Төрийн дуулал”-аар эхэллээ

0
107

Өнөөдөр УИХ -ын хаврын чуулган цахим хэлбэрээр явагдсан. Тус хурлыг УИХ-ын гишүүн С.Жавхлан “Төрийн дуулал”-аар эхлүүллээ. Монгол улсын төрийн дуулал гэдэг бэлэг тэмдэг төдий зүйл болоод байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байсан иргэдийн хувьд таатай байгаа бололтой.

Цахим орчинд “Үүнээс хойш төрийн ордон сүлд дуугаа зарлаж баймаар байна аа. С.Жавхлангийн дуулснаар хүлээн авна уу гээд. Б.Дамдинсүрэн, Л.Мөрдоржийн бичсэн хөгжмийг Зөвлөлтөд баталсан эхний хувилбараар биш юм аа гэхэд чуулгуудын хувилбараар тавьмаар сан. Яг ноотоор нь тоглосон эх хувь радиог эхлүүлж, хаадаг нь юм билээ. Төрийн ёслол, хүндэтгэлийн хууль заалтандаа ч ингэж оруулмаар юм” гэх мэтээр иргэдийн санал шүүмжлэл хөвөрсөөр байна.

Төрийн дуулал нээрээ л хаана ихээр эгшиглэх ёстойг бодох л хэрэгтэй юм. УИХ -ын чуулган ч хэдэн удаа ингэж энэ дуугаараа нээлээ дээ…

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу