Байгалийн цогцолборын 10 гаруй га газар шатжээ

0
27

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар буюу Төв аймгийн Эрдэнэ сумын гуравдугаар баг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн VI хорооны хилийн зааг “Ар мухар” гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарчээ.

Нийтдээ 10 гаруй га газар шатаж, одоогоор түймрийг цурманд оруулаад байна. Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 25, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас 20, Тэрэлж 10, хамгаалалтын захиргаанаас 10 гаруй нийтдээ 65 хүн, 10 гаруй машин бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу