Монгол Улсад коронавирусийн 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

0
30

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэдийн шинжилгээний хариуг зарлалаа.

Тэрбээр, ” Өчигдөр улс даяар сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин ХӨСҮТ -д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ” хэмээв.

Мөн ЭМЯ -ны хэлтсийн дарга Д. Нарангэрэл : “Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарлаа.

1,272,000 хүн халдвар авч 69,000 хүн нас бараад байна. АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа. Азийн орнуудаас Японд халдвар эрчимтэй нэмэгдэж 4,700 гаруй халдвар бүртгэдэн тус улсын 47 мужаас гуравт нь л халдвар бүртгэгдээгүй байна. Сингапур улсад гадаадын ажилчид байдаг хоёр дотуур байранд 100 халдвар бүртгэдсэний улсмаас 2,000 гаруй хүн хөл хорионд орсон” хэмээлээ.

Манай улсын хувьд лабораторийн шинжилгээр батлагдсан 14 тохиолдол байгаагийн хоёр нь эдгэрч сувилалд ажиглалтад байгаа, 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 2,075 хүн ажиглалтад байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа. Тэдний дундаас 21 хоногтой нэг хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу