Монголчуудын шилжилт хөдөлгөөн 16 хувиар буурчээ

0
38

Google компани саяхан дэлхийн 131 улс орны гар утас хэрэглэгчдийн газар зүйн байрлалд хийсэн судалгаагаа нийтэд танилцуулжээ.

Энэ нь Covid-19 тахлын үед улс улсын иргэд хөл хорионы дэглэмийг хэрхэн дагаж байгааг харуулах зорилготой гэнэ. Өөрөөр хэлбэл эрх баригчид авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ үр дүнг харахад хэрэгтэй гэж үзсэн байна.

Монгол улстай холбоотой мэдээллээс харвал иргэдийн шилжилт хөдөлгөөн цагаан сарын үеэр огцом буурсан бол дараа нь коронавирусийн анхны халдварын тохиолдол илрэх үед мөн буурсан байна. Бусад үед хэвийн түвшинд ойрхон байсан байна.

Ресторан, кафе, дэлгүүр, үзвэр үйлчилгээний газруудад очих явдал сүүлийн сар гаруй хугацаанд дунджаар 16 хувь буурсан бол нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо мөн 16 хувиар буурсан байна.

Ажлын байрны ачаалал 2 орчим хувиар буурсан бол гэртээ байх хугацаа 2 хувиар өссөн гэжээ. Харин эмийн сан, хүнсний дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэнд очих явдал 5 хувиар нэмэгдсэн гэсэн тоо баримт гаргажээ.

Гэхдээ коронавирусийн тахал хүчтэй байгаа улс орон, бүс нутгуудын хүн амын шилжилт хөдөлгөөний бууралт Монгол улсынхтай харьцуулахад маш өндөр байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу