Сөүл-Улаанбаатар нислэгээр ирэх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэхээр болжээ

0
39

УОК-ын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулахаар болсон. Тусгай үүргийн нислэгээр зорчих  иргэдийн бүртгэлийг Сөүл дэх “МИАТ” компанийн төлөөлөгчийн газарт утсаар болон цахим хэлбэрээр хийж болох юм байна.

Бүртгэлд жирэмсэн, өндөр настан /60-аас дээш нас/, бага насны хүүхэд, хүнд өвчтэй, хагалгаа хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд анхаарах гэнэ. Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу дээрх нислэгээр ирэх бүх зорчигч Covid-19 халдварын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатайг Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

Иймд АНУ-аас Сөүл дамжин Улаанбаатар зорчих хүсэлтэй манай иргэд Сөүл дэх “МИАТ” компанийн төлөөлөгчийн газарт  яаралтай хандаж онгоцны билетээ захиалах арга хэмжээ авна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу