Үндэслэлгүй шийдвэрээр Нийслэлийн АН-ыг Л.Түвдэндорж гартаа оруулсан уу

0
27

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Л.Түвдэндоржийг томилсон тухай  мэдээлэл өнгөрсөн долоо гарсан. Гэтэл энэхүү шийдвэр нь тус намын нэгдсэн шийдвэр биш байсан бололтой. Учир нь АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Батжаргалын Энхмөнх нүүр номондоо Д.Баттулгыг үндэслэлгүй чөлөөлсөн хэмээн бичсэн байна.

Тэрбээр “АН-ын Үндсэн дүрмийн хорооноос гаргасан энэ шийдвэрийг нягталж хараад “даанч үндэслэлгүй шийдвэр байна даа” гэж бодож сууна. Нийслэлийн АН-ын хорооны гишүүний сонгуульт алба хашиж байсан хүний өнцгөөс харвал энэхүү дүрмийн бус шийдвэр нь АН боксын рингэн дээр өөрийн буруугаас үүдэн нокаут аваад тэрийж хэвтээ тамирчинтай ижил төстэй үйл явц шиг  харагдаж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг Нийслэлийн АН-ын сонгуулийн штабт орж ажилллан дотроос нь анзаарч явсан хүний хувьд нэг л зүйл хэлье.

Д.Баттулга шиг хашир туршлагатай, сул нүүдэлгүй нягт ажиллагаатай, удирдан зохион байгуулах төрмөл чанартай, бүх түвшний хүнийг ойлгож дэмжиж хамтардаг, бусдыгаа сонсдог, ухаалаг гаргалгаатай, нягт гүйцэтгэлтэй манлайлагч маш цөөхөн гэдгийг онцлон тэмдэглэе” хэмээн бичсэн байна. Энэ мэтчилэн улстөрийн хамгийн том сонгуулиас хоёрхон сарын өмнө Нийслэлийн АН даргын төлөөх суудлын дайнд өртөж дотоод зөрчилдөөнөө хурцатгалаа. Мөн эргэн ирэлт хийсэн дарга Л.Түвдэндоржоо Нийслэлийн Ан-ынхан нь таатай хүлээн авсангүй ээ. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу