“Никитон” хамтлаг өнөөдөр онлайнаар тоглоно

0
29

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийн цар тахлаас дархлаагаа дэмжиж, сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.

Энэ хүрээнд олон нийтийн хэрэгслээр иргэдэд танин мэдэхүйн болон хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн гаргахыг уриалсан. Түүнчлэн урлаг соёлынхон нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлээрээ бэлэг барьсаар байна. Тухайлбал, “Хурд” хамтлаг болон монголын хошин шогийн уран бүтээлчид уран бүтээлээ орон даяар шууд нэвтрүүлсэн бол маргааш “Никитон” хамтлаг “Монголдоо хайртай” тоглолтоо 20.00 цагаас Боловсрол суваг телевизээр шууд дамжуулан хүргэхээр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу