ОХУ-д нэг хоногт 771 шинэ тохиолдол бүртгэгджээ

0
23

ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо хоногт 771-ээр нэмэгдэж, тус улсад нийт халдвар авсан хүний тоо 3,548 боллоо. Ингэснээр гуравдугаар сарын 2-ны өдөр анхны халдвар бүртгэгдсэнээс хойшхи нэг хоногт хамгийн их халдвар бүртгэгдсэн өдөр болж байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нам баралт 30 болжээ. харин эдгэрсэн хүний тоо 235 болсон байна.

Тус улсын эрх баригчид халдварын тархалтыг хянахын тулд даваа гаригаас эхлэн Москва хотын оршин суугчдыг хөл хорионд оруулж, ажлын өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөртэй адил бодож нөхөн олговор өгөхөөр болсон билээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу