Ариутгал цэвэрлэгээ дутуу хийсэн авомашин угаалгын газарт торгуул ноогдуулжээ

0
28

Нийслэлийн Засаг даргын баталсан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/168 дугаартай Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд “WHITE” автомашин угаалгын газар нь цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй хийсэн зөрчил илэрчээ. Иймд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээг авч, цаашид А/168 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгч биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу