Хошин урлагийхны хамтарсан тоглолт өнөөдөр C1 телевизээр шууд дамжуулна

0
49

Инээдмийн баярыг угтан  “Инээдээр дархлаагаа дэмжье” хошин урлагийнхны хамтарсан тоглолт орон даяар шууд дамжуулагдахаар боллоо.

Эмоци продакшны захирал Д.Түвшинтөр “Дэлхий нийтээр коронавирусний цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хошин урлагийнхан нэгдэж үзэгч олондоо хандивын аян зохион байгуулахаар болсон. Бэлтгэл ажил 90 хувьтай хангагдсан. Маргааш орон даяар С1 телевизээр хүрнэ. Инээдмийн баярыг монголчууд өргөн тэмдэглэж ирсэн. Тиймээс инээж дархлаагаа дэмжих аян зохион байгуулж байна. 

Тоглолтод “Маск”, “Шинэ үе”, “Эмоци”, “Аглуу” энтертайнмент, “Өнгөт инээд”, “Мөрөөдлийн театр”-ын зургаан тоглолт дөрвөн цаг гаруйн хугацаанд үргэлжилнэ. Тоглолт маргааш 20.00 цагаас эхэлнэ” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу