БНСУ Монголд амьдарч байсан иргэдээ тусгай нислэгээр авчээ

0
37

Дэлхийн олон улс оронд тархаад буй Covid-19 буюу коронавирусийн халдварын улмаас улс орнууд бусад улсаас иргэдээ татаж байгаа билээ. Манай улсын хувьд ч БНСУ, Япон зэрэг орнуудад ажиллаж, амьдарч буй иргэдээ татаж авч буй.

Тэгвэл БНСУ-аас Монгол Улсад ажиллаж, амьдарч буй 189 иргэнээ тусгай нислэгээр өчигдөр авсан байна. Энэхүү нислэгт нийтдээ 300 орчим хүн багтсан бөгөөд 189 нь БНСУ-ын иргэд байсан бол 111 нь Монгол Улсын иргэн байжээ. Эдгээр монголчуудаас 73 нь БНСУ-д байнга оршин суудаг, тус улсын иргэдтэй гэр бүл болсон хүмүүс байсан бол 38 нь Монгол Улсаас БНСУ-д сурдаг оюутнууд байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу