Австрали улс хөдөлмөр эрхлэгч нартаа 14 хоног тутамд 1500 долларын тэтгэмж олгоно

0
30
U.S. President Donald Trump holds a news conference at the 50th World Economic Forum (WEF) in Davos, Switzerland, January 22, 2020. REUTERS/Jonathan Ernst

Шинэ төрлийн коронавирусийн халдварын 100 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа Нигери улс хэд хэдэн хотдоо хөл хорио тогтоогоод байна. Мөн Индонез улсын хэмжээнд хөл хорио зарлахаар бэлтгэж байгаа аж. Харин Словени улс хөдөлмөрийн зах зээл, бизнес, нийгмийн халамжийн үйлчилгээг дэмжихийн тулд 3.3 тэрбум ам.долларын арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Нас баралтын 16 тохиолдол бүртгэгдээд байгаа Австрали улс эдийн засгаа дэмжих гурав дахь ээлжийн багц хөтөлбөр танилцуулахаар төлөвлөж байна. Хөдөлмөр эрхлэгчдэд ирэх зургаан сард хоёр долоо хоног тутамд 1500 австрали долларын тэтгэмж олгохоор төсөлд тусгажээ.

Москва хотын захирагчийн шийдвэрийн дагуу энэ даваа гарагаас эхлэн 12.7 сая оршин суугч гэр гэртээ тусгаарлагдахаар болсон байна. Тус хотод “COVID-19”-ийн тархалт шинэ шатандаа орсныг тэрбээр анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу