УДБЭТ бүтээлүүдээ видео сангаар дамжуулна

0
20

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа театр, түүний уран бүтээлчид, театрын үнэнч үзэгч, театрт хайртай хүн бүрийн баярын өдөр юм. Эрхэм уран бүтээлчид, нийт ажилтан албан хаагчид, театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгчдэд дэлхийн “Театрын өдөр”-ийн мэнд хүргэе.  

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид сонгодог урлагийн бүтээлээ дэргэдээс үзүүлж чадахгүй байгаа ч дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийн хэсгээс долоо хоног бүр театрын вэб болон хуудсаар дамжуулан  толилуулж байна.

Мөн сонгодог бүтээлүүдээ Univision, LookTV, Skymedia-гийн видео санд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн оруулж, үзэгч олонд толилуулахаар болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу