ЗГ : 10 сарын 1-нийг дуустал НДШ-ийг тэглэж , цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй

0
47

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр ” Дэлхий нийтэд коронавирус дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө, 201 улсад энэ халдвар бүртгэгдээд байна гэсэн мэдээлэл авлаа. 530 мянган хүн халдвар авч, 23970 хүн нас баржээ. Энэ үед Засгийн газар, монгол хүний эрүүл мэнд амь насыг хамгаалах, эдийн засгийг тогтвортой байлгах хоёр чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Шуудхан хэлэхэд бид үхэх, сэхэхийн заагт байна. Тиймээс одоо засаглах цаг болсон, төрийн бодлогыг ард иргэд ягштал биелүүлэх хэрэгтэй.

Гэхдээ нөхцөл байдал хяналтад байна. Бурхны авралаар халдвар манай улсад тархаагүй байна. 17 тэрбум төгрөг Улсын нөөц сангаас гаргасан. Үүн дээр нэмж, нэн шаардлагатай 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг давхар шийдвэрлэлээ. 

Эдийн засгаа хамгаалах чиглэлд :

Хувийн ААН-дээ дэмжих чиглэлээр 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэл НДШ-ийг тэглэж байна. Дээр хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй. Энэ зөрүүг Засгийн газар хариуцна

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой 4-р сараас эхлэн хүүхдийн мөнгөн дээр 10 мянган төгрөг нэмж, 3 сарын хугацаанд 30 мянган төгрөг олгоно.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу