БНХАУ -аас манай улсад маск, түргэн оношлогооны аппаратын тусламж үзүүлэхээр болжээ

0
18

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500,000 маск, мөн 3,000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа онцолжээ.

БНХАУ-ын Засгийн газраас олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Элчин сайд Цай Вэньруй 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Онцгой комисст гардуулан өгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар хоёр дахь тусламжийг үзүүлнэ гэдгийг ч дурджээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу