Я.Буянжаргал: Өвчтэй хүнтэй нэг метрийн зайнд харьцсан хүмүүсийг тусгаарласан

0
32

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Төмөр замын галт тэргээр  11 эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 хүртэлх хоногоор сунгасан. Тусгаарлах байрыг ганцаарчлах нөхцөлөөр шийдвэрлэсэн. Тусгаарлагдаж буй иргэдийг шинжилгээнд хамруулах, сөрөг тохиолдолд онгоцонд зорчуулах, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг онгоцоор зорчуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Зорчигчдын халууныг хоёр цаг тутамд шалгахаар болсон. Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна. ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолт өөрчлөгдөж 16 хоног болсон.

Тиймээс өвчтэй хүнтэй нэг метрийн зайнд харьцсан хүмүүсийг сэжигтэй гэж үзэж, тусгаарласан. Халдвар Монгол Улсад тархах өндөр эрсдэлтэй. Халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж ДЭМБ-аас үзэж байна. Халдварын нууц үеийн дээд хугацаа 15-28 хоног гэж судлаачид үзсэн учраас тусгаарлах хугацааг 21 хоног болгон өөрчиллөө.

Европын орнуудад 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй халдвартай өвчтөнүүдээс халдвар авсан байх магадлалтай байна. Өвчлөлийн 38 хувь 20-54 насны иргэд байна. Тиймээс бид иргэдийг халдварын шинж тэмдэг илэрвэл маск зүүж, гараа угаан эмнэлэг рүү холбогдож тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Аливаа буруу ташаа мэдээлэлд бүү мартаарай.

Бид БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний хороотой хамтран уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчлэх талаар өнөөдөр туршлага солилцох хурлыг зохион байгуулна. Коронавирусийн халдварт 300 тэрбум зарцуулна гэж УИХ-ын нэр бүхий гишүүн мэдээлсэн нь ташаа. Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ ил тод хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу