Д.Нямхүү: Коронавирус илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун сайн байгаа

0
18

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцоос коронавирус илрээгүй. Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 71 хүнээс коронавирус илрээгүй.

Үүргийн онцгоор ирсэн хүмүүсийг үндсэндээ хянаад дуусах гэж байна. Тусгаарлалтын үед хяналт тандалтыг нарийн зохион байгуулалттайгаар хийж байгаа.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 208 хүн байна. Гуравдугаар сарын 26-нд зургаан хүнийг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна. Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа нь сайн мэдээ юм” хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу