Франц коронавирусээс урьдчилан сэргийлж бүх цэргүүдээ татна гэв

0
18

Парис, Иракт байгаа бүх цэргээ эргүүлэн татаж, шинэ коронавирусээс сэргийлнэ хэмээн Францын арми мэдэгдлээ.

Ийнхүү бүх цэргүүдээ татах ч Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цохилт зогсохгүй аж. Иракын Ерөнхий сайд Адил Абдул Махдигийн төлөөлөгч Абдул Карим Халафын хэлснээр өчигдөр бүх франц цэргүүд Иракыг орхисон гэнэ.

2014 оноос эхлэн Францын Чаммал ажиллагаа Ирак болон Сирид хэрэгжин алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг агаарын довтолгоогоор тэмцэж, цэрэг байршуулж эхэлсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британи мөн Иракаас Багдадын засгийн газарт Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд туслах зорилготой цэргийн мэргэжилтнээс бусад бүх цэргүүдээ татсан.

Чехийн арми мөн ижил шалтгаанаар өчигдөр Иракт байсан 30 цэргээ эх оронд нь эргүүлэн авчирсан аж.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу