АНУ халдвараар тэргүүлж эхэллээ

0
10

Эрүүл мэндийн яам 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Тус мэдээлэллээр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 200 оронд бүртгэгдэж, Гвиней, Мали зэрэг африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархаж байна. Шинээр дөрвөн улсад өвчлөл бүртгэгдлээ. Өвчлөлийн хувьд АНУ голомтыг тэргүүлж эхэллээ. Мөн Испани улсад өвчлөл шинээр эрчимтэй нэмэгдэж байна. Тус улсад бүртгэгдэж буй тохиолдол БНХАУ-ыг давах магадлал өндөр байна.

Манай улс өвчлөлийн тав дахь үеийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэ дүнгээр манай улсад халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүн гарсан” хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу