Коронавирусийн халдвар хөнгөн туссан өвчтөнийг гэрээр эмчлэх заавар гаргажээ

0
18

Шинэ коронавирусийн халдвар авсан ч биеийн байдал нь хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэх зааврыг Москва хотын Эрүүл мэндийн газар гаргажээ.

Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд тавигдсан заавраас харахад 400 миллиграмын шахмал тунтай лопинавир болон 100 миллиграмын шахмал тунтай ритонавир эмийг 12 цагийн давтамжтай уух, шингэн зүйл их уух, өндөр халуурсан үед халуун буулгах эм, тэр дундаа парацетамол уухыг зааварлажээ. Энэ хооронд өөрийгөө аль болох тусгаарлаж, өөрийн болон гэрийнхнийхээ ариун цэврийг сайтар сахихыг анхааруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу