Гарал үүсэл нь тодорхойгүй САНИТОЛ худалдаалж байжээ

0
16

Дэлхий нийтээр түгээд байгаа коронавирусийн тархалтаас үүдэн маск болон гар ариутгагч хомс болоод буйг бид мэднэ.

Тэр ч утгаараа ихээхэн маск ихээр нийлүүлнэ хэмээн хуурч их хэмжээний мөнгө залилуусан хэрэг гараад байгааг цагдаагийн газраас анхааруулсан. Тэгвэл бас гарал үүсэл нь тодорхойгүй Санитол буюу гар ариутгагч худалдсан хэрэг гараад байгаа аж.

Тухайлбал ШӨХТГ “Эм ханган нийлүүлэх байгууллага” болон эмийн сангуудаар худалдаалагадж буй гар ариутгагч, спирт зэрэг ариутгалын бүтээгдэхүүний нөөц, хангамжинд хийсэн хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хаана, хэзээ хэн үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй “САНИТОЛ”нэрийн гар халдваргүйжүүлэгч гель” гэх нэрийн гар ариутгагийг худалдаалжбайгаа зөрчил илэрсэн.

Ийм тус газраас иргэд, хэрэглэгддээ хуурамч бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хохирохгүй байхыг анхааруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу