Халуурч ханиалгаагүй ч үнэр, амт мэдрэхээ больсон бол эмчид үзүүлэх хэрэгтэй

0
16

Их Британийн чих, хамар хоолойн эмч нарын холбоо, шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтнүүдэд үнэр, амт мэдрэхээ байх шинж тэмдэг илэрч буй талаар мэдээлсэн байна. 

Өмнөд Солонгост тус вирусээр өвчилсөн хүмүүсийн 30 хувьд нь дээрх шинж тэмдэг илэрч байсан гэх судалгаа байгаа юм. Үнэр, амт мэдрэхээ байх нь ер цөөнгүй төрлийн амьсгалын замын өвчнүүдэд тохиолддог бөгөөд, шинэ коронавирусийн бас нэгэн илрэх шинж тэмдэг байж болохоор байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тал дээр судалгаа хийж, албан ёсоор зарлах эсэхээ шийднэ гэх байр суурийг илэрхийлжээ.

Их Британийн эмч нар ийн, “Хэдий халуурч ханиалгаагүй ч үнэр, амт мэдрэхээ больсон бол эмчид үзүүлэх нь дээр” гэсэн зөвлөгөөг гаргасан байна. АНУ-ын эмч нар мөн ижил төрлийн зөвлөмж гаргасан нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу