Б. Чинбат, Ц. Сарнай нар удахгүй эх орондоо ирнэ

0
19

Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн хөгжимчин Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ амжилттай болжээ. Удахгүй эх орондоо ирэх юм байна. Тэрээр арваннэгдүгээр сарын 27-нд Корё их сургуулийн “Анам” эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн юм. Уг хагалгаанд түүний гэргий Ц.Сарнай донор болсон билээ.

Мөн тэдний хагалгааны зардалд зориулж Монголчууд маань “Хос зүрхийг хайрлая” хандивын аян өрнүүлсэн билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу