Ерөнхий сайд асан М. Энхсайханыг яллагдагчаар татжээ

0
29

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татсан бөгөөд хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шийлжүүлээд байна.

М.Энхсайханыг өнгөрсөн оны зургаадугаар сард АТГ-аас баривчилж, 461-р хорих ангид саатуулсан ч сулласан. Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгасан байна. Мөн Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу