НОБГ : Эргүүлийн хэсгийнхэн зөрчил гаргасан иргэнд торгууль оноохгүй ч цагдаад мэдэгдэнэ

0
28

Өнөөдөр НОБГ, НМХГ, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Covid 19 халдварт өвнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэл хотын дарга С.Амарсайхан НОБГ-аас явган эргүүл хийх, хийж байх явцдаа иргэдийг соёлч байхыг уриалж, амны хаалт зүүх шаардлага тавих, ил задгай нус цэрээ хаяхгүй байх, бие засах, хог хаяж орчноо бохирдуулахгүй байх заавар зөвлөмжийг өгөх захирамж гаргасан.

Нийслэл хотоор явган эргүүл хийж байгаа албаныхан зөрчил гаргасан иргэнд торгууль шийтгэл ноогдуулахгүй ч энэ талаар мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагад мэдээллэх учраас иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлыг дуустал ААН-үүд өөрсдийн ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжоор хангана. Амны хаалт хомс байгаа үед гар аргаар өөрсдөө хийж өрхийн хэрэглээгээ хангахыг уриаллаа. Мөн иргэдийн үйлчлүүлж байгаа газар биеийн халууныг нэг бүрчлэн хэмжиж хяналт тавьж ажилна хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу