Б. Энх-Амгалан : УОК орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг эцэслэн шийднэ

0
33

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хэд хэдэн аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан Онцгой үед Аймгийн Засаг дарга нар замын хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой. Учир нь коронавирусийг ханиад биш тахал гэж үзэж байгаа. Орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай талаар Засгийн газрын хурлаар хэлэлцэж байна. Эцсийн шийдвэрийг маргааш Улсын Онцгой комисс гаргана.

Хэрэв Онцгой комисс хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж үзвэл аймгуудын Засаг дарга нарын захирамж хэрэгжээд явна. УОК хөдөлгөөн хязгаарлах шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй” гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу