“Хөх чоно”-ын Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга Архангайд нэр дэвших үү?

0
45

УИХ-ын сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд буй. Хуулийн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа болоогүй, санал авах өдрөөс 45 хоногийн өмнө тодруулна. Гэхдээ намуудын хувьд албан бусаар нэр дэвшигчдээ тодруулж, тойргоо услах болсон. Тухайлбал, 1-р тойрог буюу Архангай аймагт , Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нарыг МАН-аас нэр дэвшүүлж магадгүй байгаа ч Ерөнхий сайдын зүгээс “хунтайж” нарыг энэ удаагийн сонгуульд оролцуулахгүй байх тактик боловсруулж байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхээр Г.Тэмүүлэнгийн хувьд Архангай аймгаас нэр дэвших магадлал тодорхой хэмжээгээр буурах юм. Харин АН-ын хувьд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Б.Болор, “Бридж”-ийн Д.Ганхуяг нарын нэр яригдаж байна. Мөн горилогчдоос “Хөх чоно” группийн үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатарын ууган хүү П.Мөнхтулгаас эхлээд хэд хэдэн хүний нэр сонсогдож байгаа юм.

П.Мөнхтулгын хувьд МУИС Олон улсын харилцаа, МУИС-ийн хууль эрх зүйн анги тус тус дүүргэсэн. Сүүлийн жилүүдэд топ модель С.Ариунбилэгтэй хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл цацагдаж байжээ.  

Д.Дуулим

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу