Хилчид малчдын амийг аварчээ

0
24

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгаар хүчтэй цасан шуурга болж тус сумын хоёр иргэн малаа эргүүлэхээр гэрээсээ гараад сураггүй алга болгожээ.

Тус хоёр иргэнийг Хилийн албаны дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.45 цагт иргэн Д.Наранг Хатанбулаг сумын Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газраас бээрсэн байдалтай байхад нь олж анхны тусламж үзүүлжээ. Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар Сулин багийн Эрдэнэдалай хэмээх газраас иргэн Б.Галбадрахыг айлын эзэнгүй, хоосон гэрт хоол хүнсгүй, бээрсэн байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн шаардлагатай арга хэмжээг авчээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу