Д. Сарангэрэл : Коронавирусийн халдвар хэзээ намжих нь тодорхойгүй байна

0
30

Эрүүл мэндийн сайд уриалга гаргажээ. Тэрбээр “Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Коронавирусын халдвар хэзээ намжих нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос.А.Г: – Улс орон бүр коронавирусийг тахлын хэмжээнд хүргэхгүйн төлөө бололцоотой бүхнээ хийхгүй бол маргааш оройтно гэдгийг анхаарууллаа.

Өвчин хэнийг ч ялгадаггүй билээ. Иймээс халдвараас хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо тун чухал.

Төр, засаг, Улсын онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яам гээд иргэд, улс орноо аюулт өвчнөөс хамгаалахын төлөө гаргаж байгаа шийдвэр, авч байгаа арга хэмжээг анхаарч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх л учиртай. Үүнд дээр дурдсан болон дурдагдаагүй бүх газар оролцож иргэддээ тусалж тэднийгээ дэмжих.

Улс төрийн намууд Зохион байгуулалтад орж амны хаалт оёж аптекуудад нийлүүлээд ч болтугай ойр тойрныхноо, гишүүдээ хамгаалцгаая. Орц гарцаа өдөр бүр цэвэрлэж хүн бүрт байнга гараа угаахыг сануулж, ээж аавууд үр хүүхэд, ахмадууддаа халуун хоол хийж өгч, байгууллагууд ч ажилчдынхаа хоол ундны чанарыг улам сайжруулъя. Бие биендээ шаардлага тавья. Халдвар гарсан орнуудад мэдсээр байж зорчихгүй байя.

Бидний орхигдуулсан дутуу хөтүүг та бүхэн маань нэмээрэй. Ингэж л бүх чадлаараа хөдөлж байж хүн төрөлхтнийг донсолгоод байгаа вирусын давалгаанаас цохилт багатай гарахаас бус цагаан сарын маргааныг үргэлжлүүлэн өрнүүлэх нь оновчтой шийдэл биш. Эцэст нь хэвлэлийнхэндээ хандаж хэдэн үг хэлье. Коронавирусийн халдварын тохиолдлыг анхлан мэдээлэхэд тэмүүлэхээс илүүтэй ард түмнээ, ажилчдаа, хүн бүрээ хамгаалахын төлөөх санаачлага бүрийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна. Хэн бэлтгэл сайн хангана тэр ялдаг хуультай. ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу