Эрээнээс ирсэн нэг зорчигчийг тусгаарлажээ

0
19

Замын-Үүд боомтоор Монгол Улс 104 иргэнээ хил нэвтрүүлэн оруулжээ. Тэднийг хилийн мэргэжлийн хяналтын газар болон Замын-Үүдийн эрүүл мэндийн төв хамтран эрүүл мэндийн үзлэг хийн, халууныг нь хэмжиж үзэхэд 104 иргэнээс нэг зорчигч халуунтай байсан тул тусгаарлаж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж, ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори луу илгээжээ.

Иргэдийг хил нэвтрүүлэхийн өмнө Замын-Үүд сум бэлтгэл ажлыг хангах үүднээс гурван том зочид буудлыг чөлөөлж, зорчигчдыг ажиглалтад 14 хоног авахаар бэлтгэл ажлыг хангасан ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу