Германд шувууны томуу өвчин тархжээ

0
11

Германы баруун өмнөд Баден-Вюртемберг мужид шувууны томуугийн A(H5N8) вирус дэгдсэн тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллага мэдэгдсэн байна.

Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн газарт байсан 69 шувууны 44-т нь вирус илэрсэн бөгөөд бүх шувууг устгасан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Германд шувууны томуугийн тохиолдол зэрлэг шувуунаас илэрчээ. Шувууны томуу нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу