А. Золбоо : Нэр төрд халдан худал цуурхал тараасан

0
9

Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллэж байгаа. Гэтэл нэр бүхий этгээдүүд худал цуурхал тараан хүмүүсийг айлгаж сандрааж байгаа хэрэг гараад байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Гэтэл Ухань хотоос ирсэн оюутнуудыг ХӨСҮТ -д тусгаарлагдаж байхад халуурч хүн нас барсан хэмээн худал цуурхал тарсаар байна.

Энэ талаар тэдгээр оюутнуудын нэг болох А. Золбоо ” Бидний нэр төрд зориудаар халдан, үндэслэлгүй гүтгэн доромжилсон энэ иргэний талаар маргааш өглөө өмгөөлөгчөөрөө дамжуулан албан ёсоор Цагдаагийн байгуулагад гомдол гарган шалгуулах болно” хэмээн өөрийн цахим хуудсандаа доорх зургийн хамт нийтэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу