Сарнай цэцгийн утга учир

0
22

Улаан сарнай
Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлгэдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртайхүндээ улаан сарнай өгдөг байсан нь “Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг
байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн
улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн
бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг
тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас
хайр дурдалын бэлэг тэмдэг болсон байна. 

Ягаан сарнай

Эрт дээр үеэсягаан сарнайг урлаг мэтээр шүтэж ирсэн бөгөөд хамгийн анхны сарнайн төрөл гэж үздэг байна.  Ягаан сарнай бол сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын
бэлэг тэмдэг болдог. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар
илэрхийлдэг байна. Ягаан сарнай нь мөн баяр баясгалан, хүндэтгэлийг илтгэдэг
байна. Гэхдээ улаан сарнайг бодвол арай эелдэг зөөлөн утга илэрхийлдэг. Гэхдээ
ягаан сарнай нь дотроо маш олон төрөл байдаг ба мөн өөр өөрийн гэсэн утга учир
агуулдаг. Жишээ нь: Тод яагаан сарнай нь талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах ба баярласан сэтгэлээилэрхийлэх уламжлалт арга гэж болно. Гэгээтэй, бүдэг ягаан сарнай нь зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрэлийг илэрхийлдэг байна

Шар сарнай

Нарны өнгөлөг, гэгээн өнгөтэй шар цэцэг нь дулаан уур амьсгал, болон аз жаргалыгилтгэдэг. Шар цэцгийг ихэнхдээ сайн найз нөхдөдөө өгдөг байна. Яагаад гэвэл шарсарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог. Шар сарнайгхамгийн сүүлд нээн илрүүлсэн байна. Тэгсэн хэдий ч түүний нэр хүнд маш хурдандэлгэрсэн гэдэг. Мөн шар цэцэгний нэр хүндтэй болох болсон нэг шалтгаан нь түүнийсайхан үнэртэй холбоотой. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэйбайдаг. Гэсэн хэдий ч нэг хэсэг шар сарнайг сөрөг байдлаар бодож байсан үе бий.Шар сарнайг атаа хорсол, бүтэлгүй хайрыг өгүүлдэг гэсэн бодолтой хүмүүс ихбайсан ч энэ нь цаг үе өнгөрөхийн хэрээр замхран алга болж, одоо харин найзнөхөд, баяр баясгалангийн бэлэг тэмдэг болсон юм. Та хэрвээ сэтгэл санаа ньгундангүй байгаа хэн нэгэнд шар сарнай бэлэглэх тухай бодож байгаа бол та
үнэхээр зөв шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Шар сарнайнаас өөр ямар ч цэцэг
хүнийг хөгжөөж эрч хүч өгдөгөөрөө гүйцэхгүй гэж хэлмээр байна.

Цагаан сарнай

Цагаан сарнай
нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим
болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр
алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Маш нууцлагдмал цэцэг юм. Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл,ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг. Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээхайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлгэшээж ирсэн байна.

Улбар шар сарнай

Улбар шарөнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригийн нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик
байдлын бэлэг тэмдэг болдог. Тэгэхээр улбар шар өнгийн сарнай нь маш их утга
илгээнэ гэсэн үг. Мөн энэ сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн
утгатай байдаг.

Лаванда буюу хөх ягаан сарнай

Энэ сарнай нь зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид
шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Лаванда сарнайг хүмүүс анхны
харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба
болон сүр жавхлант байдлыг илтгэдэг. Мөн лаванда сарнайг авсан хүн тухайн
мөчийг хэзээ ч мартдаггүй юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу