ЗАМЫН-ҮҮД: Шинжилгээний хариу сөрөг гарч, вагонд байсан 105 зорчигчийг Улаанбаатар руу явуулж байна

0
16

Өчигдөр Замын-үүд боомтод “Хөх хот-Улаанбаатар” чиглэлд явж байсан галт тэргэнд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 105 хүн тусгаарлагдсан талаар мэдээлсэн. 

Яг одоо Аймгийн онцгой комисс Замын-Үүд суманд ажиллаж байна. Хөх хот- Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд байхдаа тусгаарлагдсан халдварт өвчний сэжигтэй зорчигчийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тус галт тэргэнд 105 хүн тусгаарлагдаж байсан бол 14 нь хүүхэд байсан. Тусгаарлагдсан зорчигчдод 10 хоног гэрээс гарахгүй байх зөвлөмж өгч, иргэдийг тусгаарласан хэсгээс ирсэн гарт тэргээр нь Улаанбаатар хот руу буцаах арга хэмжээ авч байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу