Гурван хүн галд амиа алджээ

0
10

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд иргэн Э-ын гэр шатаж гурван хүн амиа алджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн аврагчид галыг унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлжээ.

Талийгаач Э нь гал гарах үед 12 настай хүү,  гурван настай охиноо гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг нэгдүгээр зэргийн түлэгдэлттэй байгааг эх сурвалж мэдээлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу