Л. Эрдэнэчулуун : Үзэсгэлэн худалдаа, сүм хийдүүдийн үйл ажиллагааг зогсооно

0
37

Улсын онцгой комисс коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хуралдаж хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан.

Тухайлбал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд болон 240 гаруй сүм хийдүүдэд үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хүргэсэн тухай мэдээлсэн.

Харин Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан : “Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд зарим томоохон зах худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж онцгой анхаарах хэрэгтэй. Иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж, айдас сандрал үүсгэхээс сэргийлж үнэн зөв бодитой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд түгээх тал дээр анхаарч ажиллах нь чухал” гэдгийг онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу