А. Амбасэлмаа : ХӨСҮТ – д коронавирусийн халдвар оношлогдоогүй

0
12

Япон улсаас ирсэн оношлуурийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 27-ны өдөр ирсэн 200 оношлуураас 30 гаруй нь үлдээд байсан энэ үед Японы Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хүрээлэнгээс 1,000 оношлуурыг илгээснийг хүлээж авлаа. 

Ийнхүү шинэ оношлуурууд нэмж ирснээр үндэсний хэмжээнд бэлэн байдлаа хангасан, чадвараа сайжруулсан явдал боллоо. Манай вируслогийн лабораторийн тоног төхөөрөмж нь АНУ, Японд хэрэглэдэгтэй яг адил бөгөөд манай эмч, мэргэжилтнүүд олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн байдаг. Тиймээс ард иргэд маань өөрийн улсын эмч мэргэжилтнүүд, тоног төхөөрөмждөө итгэлтэй байх хэрэгтэй” гэлээ. 

Түүнчлэн “Тайвань яваад ирсэн хүн халуурч байгаад ХӨСҮТ-д хүргэгдэж нас барсан” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тараад байгаа талаар тэрбээр “ХӨСҮТ-д шинэ коронавирусийн халдвар оношлогдоогүй бөгөөд энэ тохиолдлоор хүндэрч нас барсан явдал байхгүй. Ухань хотод суралцаж байгаад эх орондоо ирсэн оюутнуудын биеийн байдал сайн байгаа. Анхны шинжилгээгээр коронавирус илрээгүй, тэднийг дахин шинжилгээнд удахгүй оруулна” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу