Samsung Galaxy S20 утас нээлтээ хийлээ

0
46

Гар утас, электрониксийн зах зээлд манлайлан өрсөлдөж буй Samsung брэнд бүтээгдэхүүндээ хувьсал хийж, шинэ дэвшилтэт, илүү хүчирхэг Samsung Galaxy S10, S10e, S10+ гар утаснуудаа танилцуулсан билээ. Тэгвэл Samsung брэндийн дараах шилдэг загвар Samsung galaxy S20 цоо шинээр нээлтээ хийж байна.

Энэхүү S20 утас нь S20, S20+, S20 Ultra гурван төрөлтэй төдийгүй 30 дахин томруулах чадвартай камер, 8К нягтралтай дүрс бичлэг, 3D бичлэг хийх хэсэг, усны хамгаалалт, хөдөлгөөнийг өөрөө фокуслах зэрэг чадвартай байх аж. Түүнчлэн 5G сүлжээг дэмж байхаар бүтээгдэж ирэх гуравдугаар сарын 11 – нээс албан ёсоор худалдаанд гарах юм байна.

Багтаамжийн тухайд S20, S20+ загварын утас нь 12 гегабайт RAM, 512 гегабайт багтаамжтай, S20 Ultra загвар нь 16 гегабайт RAM, 512 гегабайт багтаамжтай байх аж.

Дэлгэцийн хувьд S20 загвар нь 6.2 инч, S20+ загвар нь 6.7 инч, S20 Ultra загвар нь 6.9 инч байх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу