Д. Нарангэрэл : Иргэдийг хорио тогтоосон бүсрүү зорчихгүй байхыг анхааруулж байна

0
19

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Гэхдээ эрсдэлтэй. Иргэд өвчлөл гарснаас хойш БНХАУ-руу зорчсон, ирснийхээ дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн хэд хэдэн тохиолдол гарч, тусгаарлагдсан хэдий ч шинжилгээний хариугаар сөрөг гараад байна.

Харин Гашуунсухайт боомтоос 120-170 км-т байгаа хотуудад шинэ коронавирусийн халдвар гарсан

Баян-Өлгийд тусгаарлагдсан хүн БНХАУ-руу зорчоод ирсэн. Өнөөдөр гэхэд Замын-үүд боомтод нэг сэжигтэй хүнээс болоод 109 хүнийг тусгаарласан. Тиймээс иргэдийг халдвар гарсан бүс рүү зорчихгүй байхыг хүсч байна” гэв.

Харин ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн байдлаар 45,168, нас баралт 1,165  байна. ДЭМБ-ын баг БНХАУ-д олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна. 

Хубэй мужаас гадны газарт нас баралтын түвшин 0.5 хувь, нийт тохиолдолд хүнд өвчлөлийн түвшин 15 хувь байгаа. Манай орны хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын ханган ажиллаж байна” хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу