Иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд их байна

0
109

Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд бэлэн мөнгө болон эд зүйлээ хулгайд алдах тохиолдол ихсэж байна. Мөн энэ үеэр орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол бүртгэгддэг.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэрэг 2019 онд 888 бүртгэгдэж, үүний улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 1 тэр бум 16 сая төгрөгийн хохирол учирчээ. Хохирлын хэмжээ өмнөх оныхоос 12.7 хувиар өссөн. Хулгайлах гэмт хэргийн 10.4 хувь нь нэгдүгээр сард, 10.0 хувь нь 2,4 дүгээр саруудад тус тус бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Иймээс цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажил арга хэмжээг  авч эхэллээ. Мөн байр, орон сууц, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын теле хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баяр, амралтын өдрүүдэд сонор сэрэмж, хараа хяналтыг сайжруулж ажиллах талаар аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, айл өрх бүрт зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Эх сурвалж : Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу